Буддын ном Танин мэдэхүйн альманах Төслийн санаачлагч С.Энхтүвшин Ерөн. ред. Д.Батбаяр, Б.Түвшинбат, Б.Цэнддоо Редакцын зөвл. Б.Батбаяр, Д.Батбаяр, Б.Түвшинбат, Б.Цэнддоо, С.Энхтүвшин, Б.Болдбаатар, Б.Анхбаяр, Ш.Долгорсүрэн, Б.Ундраа, Г.Буянбаатар Тех. ред. Б.Нэргүй, В.Уянга Диз. Н.Бямбацогт Зур. М.Чимэддорж - Анхны хэвл - УБ НЭПКО 2023 - 212

ЭШФ Т 27148-27149, НХУУТ 79183-79184

Буддизм, түүний дотор Монголын буддизмын түүх нь нэн баялаг билээ. Бурхан багш Шагжамүни бээр “Миний шашин умраас умарт дэлгэрнэ” хэмээн эш үзүүлж бошиглосон ёсоор Энэтхэгээс Төвөд, Төвөдөөс Монголд дэлгэрсэн бурхны шашин нь Богд Зонховын гэлүгийн ёсноос эхтэй боловч “Умар зүгийн Жавзандамбын шашин” хэмээгдэх бөлгөө. Монголчууд бол буддын өв соёлыг хадгалагчид, хамгаалан дэлгэрүүлэгчид төдийгүй бурхны шашны шинэ түүхийг бүтээгчид болно. Шашин-улс төрийн олон шалтгаанаар Манж Чин гүрний нийслэл болон Төвөдийн Лхас, Далай ламын инстүүцээс тодорхой хамааралтай явсан Монгол Буддизмыг бие даалган “Умар зүгийн Жавзандамбын шашин” болгон тунхаглаж хөгжүүлэх үйлсийг Монголын улсын шашин төрийг хослон баригч хаан, наймдугаар Богд Жавзандамба (1869-1924) хутагт эхлүүлсэн түүхтэй бөгөөд өнөө ч үргэлжилсээр байгааг та бүхэн энэхүү бүтээлээс илүү тодоор ойлгох ажээ. Мөн эл бүтээлд Будда Шагжамүнийн сургаал номлолын түүх, түүний олон аймаг савын ном хийгээд их, бага хөлгөний ёсон, тогтсон таалал хэмээх үзэл баримтлал улмаар Умар зүгийн Жавзандамбын шашны түүхийн хураангуйг багтаажээ.


Монгол хэл дээр,

978-9919-522-22-3

шашин судлал Буддын шашин шашны түүхийн хураангуй