Достоевский Ф.М

Газар доороос бичсэн тэмдэглэл Цувр. 12 Записки из подполья Орос хэлнээс орч. Д.Цахилгаан Орч. ред. Н.Жавхлан Ред. Э.Түвшинбаяр Эх бэлт. С.Батжаргал - УБ Монсудар 2017 - 245

ЭШФ Б 31710-31712, НХУУТ 79094-79097, ГНОФ 18725-18727

Достоевскийн Газар доороос бичсэн тэмдэглэл бүтцийн хувьд өөр хоорондоо төдий л холбоогүй хоёр хэсгээс бүрдэнэ. Энэ хоёр хэсгийн аль алийг нь өмнө нь байгууллагад алба хашдаг байсан хэдий ч одоо Санкт Петербургийн захын нэгэн дүүрэгт газар дорх хуучирч муудсан хонгилд нийгмээс тусгаарлагдан амьдарч буй дөчин настай эр буюу “би” баатар хүүрнэж, өөрийн гутранги амьдралын үзлээ уншигчтай хуваалцана. Зохиолын эхний бүлэг нь “Газар доор” нэртэй. Энэ бүлгийн “Би бие муутай хүн... Би хорлонтой муухай хүн. Би бас нүдэнд хүйтэн хүн” хэмээсэн эхний өгүүлбэр нь уншигч, судлаачид дунд тун зартай билээ. Үүний дараагаар, туужийн үйл явдал уншигчийн таамаглан хүлээсэн байдлаар өрнөхгүй: харин нэгдүгээр биеийн хүүрнэгчийн өөрийн тухай, түүнтэй нэг үед амьдарч буй хүн зоны тухай, түүнчлэн 1860-аад оны Орос, Европын гэнэн итгэмтгий сэхээтнүүдийн тухай дотоод сэтгэлийн мэтгэлцээнээр үргэлжилнэ.Туужийн эхний хэсэг хүүрнэгчийн дотоод сэтгэлдээ өөртэйгөө мэтгэлцэж буй тухай арван нэгэн богино бүлгээс бүрддэг. Хоёрдугаар хэсэг “би” хүүрнэгчийн ажлынхантайгаа: хэдийгээр оюуны чадамжаараа хүүрнэгчээс маань илүү гарахгүй ч ажил мэргэжилдээ түүнээс хавьгүй илүү дэвшсэн сургуулийн андтайгаа: хэдий үзэн яддаг ч ажлаас хөөчих зориг хүрдэггүй зарц Аполлонтойгоо: түүнчлэн хорин настай биеэ үнэлэгч Лизатай үүсгэсэн харилцааных нь тухай өгүүлнэ. Ердөө хэдхэн өдрийн дотор болоод өнгөрөх энэ хэсгийн үйл явдлууд гол дүр буюу нэгдүгээр биеийн хүүрнэгчийн зан байдлыг уншигчид таниулна. Энэ хэсгийн өрнөл хийгээд сэтгэл түгшим төгсгөлөөс уншигч авгай бээр, “би” баатар маань хэрхэн романы эхэнд өгүүлсэн “эмгэг хуучтай, бас тэгээд муухай ааштай, царай зүс муутай амьтан” болж орхисныг ойлгож авна.


Монгол хэл дээр,

978-99973-1-400-0

уран зохиол Оросын уран зохиол роман