Ясүши И

Ангийн буу Цувр. 41 Ryoju Япон хэлнээс орч. Ц.Онон Ред. Ш.Баярмагнай, Д.Отгонтуяа Эх бэлт. Э.Энэрэл - УБ Адмон принт 2023 - 76

ЭШФ Б 31725-31727, НХУУТ 79129-79132, ГНОФ 18755-18757

Ганцаардсан хоёр хүн нийлэхэд ганцаардлыг л солилцоно. Хүн өөрт юу байгаагаа л өгч чадах учраас тэр юм. Ясүши Иноүэгийн Ангийн буу зохиолоос “Хүн байх нь ганцаараа байх явдал” гэх үзэл нэвт ханхална. 1949 онд бичсэн Ангийн буу зохиолын үйл явдал Дэлхийн II дайны дараах үед өрнөх ба Японы томоохон худалдааны хотууд болох Кобэ, Осакагийн захад байх чинээлэг хүмүүсийн дундах хориотой хайр дурлалыг харуулдаг. Зохиолд нэг эрэгтэйд бичсэн гурван эмэгтэйн захидал гарна. Эхнийх нь эхийнхээ амраглалын тухай өдрийн тэмдэглэлээс нь мэдэж авсан нас залуу Шооко охины, хоёр дахь нь нөхрийнхөө нууц амрагийн явдлыг олон жилийн турш мэдсээр ирсэн ч хэнд ч мэдэгдээгүй Мидоригийн, харин гурав дахь нь удаан хугацааны турш үеэлийнхээ нөхөртэй явалдсандаа шаналж, туйлдан үхэхээр шийдсэн Сайкогийн захидал юм. Зохиолд ижил нөхцөл байдлыг гурван эмэгтэй өөр өөрсдийнхөөрөө тайлбарлах ба ингэснээр нэгэн үйл явдлыг уншигчдад өөр өөр өнцгөөс харах боломжийг олгоно. Гэвч эцэст нь гурван захидлын эзэн Мисүгигийн захидал дээр бүх зүйл зангидагдана. Мөн зохиолын дүрүүд ээдрээтэй тавилангаар холбогдсон ч ер бусын хүнлэг, чин үнэнээрээ буй эмэгтэйчүүд болохыг захидлуудыг уншсанаар ойлгох аж.


Монгол хэл дээр,

978-9919-28-014-7

уран зохиол Японы уран зохиол тууж