Батжаргал Д

Хаан хуруу Ред. Д.Гармаа Диз. Я.Эрхэмбаяр - 4 дэх хэвл - УБ Удам соёл 2023 - 144

ЭШФ Б 31728-31729, НХУУТ 79133-79135

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт хүүхдийн зохиолч Д.Батжаргалын хөгжөөнт шүлэг, яруу найргийн эмхэтгэл номыг уншигч та бүхэнд толилуулж байна. "Эгэл гайхамшиг" хэмээх эхний бүлэг шүлгүүдээс хүмүүсийн босгосон Өлзийхүүгийн хөгтэй бөгөөд гунигтай явдал, найз зүүгээ хаяж өөрөө амьдрах гэсэн утасны бүтэлгүй ааш, хоорондоо таардаггүй халбага, данх хоёрын тухай зэрэг маш уран санаатай шүлгүүдийг унших бөгөөд хөөрхөн жаал бүхэн эдгээр шүлгүүдээс ямархан нэг сонин санаа олоод инээмсэглэх вий. “Мэргэн хун” хэмээх дараагийн бүлэг шүлгүүд амьтдын тухай хаана ч байхгүй амьтдын хувцасны дэлгүүрийн тухай уран хошноор өгүүлжээ. “Болчимгүй шалбааг” гэсэн бүлэг шүлгүүд нь байгалийн тухай нэн сонин дүрсэлсэн байна. Өндөр хүсэл” бүлэгт бяцхан жаалуудын хүсэл мөрөөдлөөр цалгисан шүлгүүдээр дүүрэн юм. “Торх бал” хэмээх бүлэгт туулай хэрхэн байшин барих гээд баавгайг гуйсан болон зальт шар үнэг үүнд атаархан хов зөөж, баавгайг уурлуулсан зэрэг хөгжилтэй үйл явдал бүхий жүжиг унших болно.


Монгол хэл дээр,

978-99929-56-77-1

уран зохиол хүүхдийн уран зохиол шүлэг үлгэр жүжиг