Эрдэнээ О., Галсандорж Д

Оюу толгой, Эрдэнэт үйлдвэрүүдийн олон улсын өрсөлдөх чадварын харьцуулсан судалгаа Comparative study of international competitiveness of Oyu Tolgoi and Erdene mines and processing plants Ерөн. ред. П.Очирбат Хэвлэлийн эх бэлт. Д.Оюун - УБ Адмон принт 2023 - 159

ЭШФ Т 27101-27102

Эрхэм О.Эрдэнээ, Д.Галсандорж нар тус номондоо Оюу толгой, Эрдэнэт үйлдвэрүүдийн олон улсын өрсөлдөх чадварыг дэлхийн тэргүүлэх 12 орны 15 зэсийн үйлдвэртэй харьцуулсан судалгааг хийсэн байна. Өрсөлдөх чадварын судалгаанд хэрэглэсэн арга аргачлал нь олон улсын төвшинд хийгддэг үнэлгээний үндсэн дээр хийгджээ. Тухайлбал: 1. Оюу толгой төслийн үйл ажиллагааг үйлдвэрлэлийн процесс, хүчин чадал, ашигт ажиллагааны түвшин зэрэг шалгуур үзүүлэлтээр дэлхийн тэргүүлэх 15 үйлдвэртэй харьцуулах бенчмаркийн арга хэрэглэсэн; 2. Оюу толгойн өртөг зардал (Хүдэр олборлолт, баяжмал гаргалт болон цэвэр зэс үйлдвэрлэлийн зардал)-ыг харьцуулан тооцохдоо харьцуулалт, динамик, өрсөлдөх чадварын индекс зэрэг арга, аргачлалыг ашигласан; 3. Монгол улсын зэсийн салбарын дэлхийн болон Ази тивийн зэсийн баяжмалын худалдаанд эзлэх байр суурь, хэтийн төлөв, зэсийн салбарын Монгол улсын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг тооцохдоо олон улсын худалдаанд хэрэглэдэг "Gravity model" аргачлалыг ашигласан зэрэг нь судалгааны үнэ цэнэ, итгэл үнэмшлийг баталгаажуулсан бүтээл болжээ.


Монгол хэл дээр,

978-9919-0-1449-0

эдийн засаг Монгол улсын зэсийн үйлдвэрүүд Дэлхийн улс орны зэсийн үйлдвэрүүд уул уурхайн хөгжил зэсийн үйлдвэрлэл