Орхон Их Сургуулийн эрдэм шинжилгээний бичиг № 22 Orkhon University Academic Journal Эмхэтгэж хянан тохиолдуулсан Ю.Мөнх-Амгалан Эрхлэгч Я.Хосбаяр Орлогч эрхлэгч Ц.Содов Нарийн бичгийн дарга Ю.Мөнх-Амгалан Гишүүд Я.Дашдорж, Г.Галбаяр, Р.Намжилдагва, Ц.Цэвээн, Б.Цэцгээ, Б.Мөнхдорж, Э.Мөнхцэцэг, В.Н.Мушаев, Andrew Shimunek Хавтс. диз. Ү.Цэндсүрэн Хэвлэлд бэлт. Г.Мөнхзул Хэвлэлийн эх бэлт. Ү.Цэндсүрэн - УБ Соёмбо принтинг 2022 - 394

ЛавФ 1061

Энэхүү ботид Орхон Их Сургуулийн 30 жилийн ойд зориулан зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдийг эмхэтгэн оруулсан байна. Тус хурлаар ОИС, МУИС, МУБИС, ШУТИС, Ховд Их Сургууль, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль, Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургууль, Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль, Мандах Их Сургууль болон ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Философийн хүрээлэн, түүнчлэн БНСУ-ын Усүн Их Сургууль, Хангүг Гадаад Судлалын Их Сургууль, БНХАУ-ын ӨМӨЗО-ы их дээд сургуулийн профессор, багш, докторант, эрдэм шинжилгээний ажилтан нарын зэрэг дотоод, гадаадын их дээд сургууль, эрдэм шинжилгээний болон төрийн ба төрийн бус 17 байгууллагын 30 гаруй судлаачийн хэл шинжлэл, уран зохиол боловсрол судлал, философи, хууль эрх зүй, эдийн засаг, аялал жуучлалын чиглэлийн 28 илтгэлийг хэлэлцсэн болно.


Монгол хэл дээр,



шинжлэх ухаан боловсрол судлал түүх хэл бичиг эдийн засаг эрх зүй аялал жуулчлал эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл