Орхон Их Сургуулийн эрдэм шинжилгээний бичиг № 21 Orkhon University Academic Journal Эмхэтгэж хянан тохиолдуулсан Ю.Мөнх-Амгалан Эрхлэгч Я.Дашдорж Орлогч эрхлэгч Ц.Содов Нарийн бичгийн дарга Ю.Мөнх-Амгалан Гишүүд Я.Хосбаяр, Г.Галбаяр, Р.Намжилдагва, Ц.Цэвээн, Б.Цэцгээ, Б.Мөнхдорж, Э.Мөнхцэцэг, В.Н.Мушаев, Andrew Shimunek Хавтс. диз. Ү.Цэндсүрэн Хэвлэлийн эх бэлт. Ү.Цэндсүрэн - УБ Соёмбо принтинг 2021 - 333

ЛавФ 1060

Энэхүү ботид Орхон Их Сургуулийн эрдмийн зөвлөл болон тус сургуулийн Монгол хэл, соёл судлалын төвөөс хамтран зохион байгуулсан 2020/2021 оны хичээлийн жилийн эрдэм шинжилгээний уламжлалт бага хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдийг эмхэтгэн оруулжээ. Тус хурлаар ОИС, МУИС, ДХИС, ҮБХИС, СУИС, МҮИС, "Аварга" Дээд Сургуулийн профессор багш, докторант, МСҮТ, ЕБС-ийн багш, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Философийн хүрээлэн, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, түүнчлэн БНСУ-ын Усүн Их Сургууль, Гадаад Судлалын Их Сургуулийн профессор, судлаач багш нарын зэрэг дотоод, гадаадын их дээд сургууль, эрдэм шинжилгээний болон төрийн ба төрийн бус 15 байгууллагын 33 судлаачийн хэл шинжлэл, уран зохиол, түүх, боловсрол судлал, эдийн засаг, хууль эрх зүйн, аялал жуучлалын чиглэлийн 27 илтгэлийг хэлэлцсэн байна.


Монгол хэл дээр,



шинжлэх ухаан боловсрол судлал түүх хэл бичиг эдийн засаг эрх зүй аялал жуулчлал эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл