Текст томруулах:    
Олон улсын монгол хэлний шалгалтын тогтолцоо (TOMFL) Жишиг сорилго Ред. Ц.Батдорж, Э.Пүрэвжав, Т.Эрдэнэ-Очир Хэвлэлийн эх бэлт. Х.Бямбасүрэн Хавтасны диз. Э.Мөнхтөр - УБ 2023 - 336

ЭШФ Т 26991-26993, НХУУТ 78978-78984, ГНОФ 18644-18653

Олон улсад түгээмэл ашиглаж буй “Европын олон хэлний суурь хөтөлбөр”-ийн үндсэн зарчмыг харгалзан үзэж англи, франц, хятад, япон, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын стандарт зэрэг баримт бичгийг харьцуулан судалж гадаадын иргэний монгол хэлний мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэх зорилгоор боловсруулсан үндсэн аргачлалын дагуу анхан, дунд ахисан шат тус бүрийн үгийн сан бүхий өгөгдлийн санг бүрдүүлж, үндсэн аргачлал болон өгөгдлийн санд тулгуурлан монгол хэлний түвшин тогтоох шалгалтын жишиг сорилгыг боловсруулсан байна. Анхан шат M1, M2 түвшинтэй, 1771 үг, 87 хэл зүйн дүрэм; Дунд шат M3, M4 түвшинтэй, 3874 (шинээр нэмэгдсэн 2103) үг, 149 хэл зүйн дүрэм (шинээр нэмэгдсэн 62)-ээс; Ахисан шат M5, M6 түвшинтэй, үгийн тоо хязгаарлахгүй, 199 хэл зүйн дүрэм (шинээр нэмэгдсэн 50)-ээс бүрджээ.


Монгол хэл дээр,

978-9919-521-19-6

хэл шинжлэл монгол хэл шинжлэл шалгалтын гарын авлага шалгалтын жишиг сорилго