Сайшаал Б

Чингис хааны товчоон-I Дээд дэвтэр Хөрв. Ш.Чоймаа, М.Баярсайхан, С.Батхишиг - УБ Соёмбо принтинг 2010 - 533

БС 37275-37294

Өвөр Монголын эрдэмтэн Сайшаал 20 гаруй жилийн өмнө Чингис хаан болон түүний түүхтэй холбогдох бүхий л мэдээ сурвалж, дурсгалт бичиг хийгээд монгол, хятад, япон, орос хэл дээрх судалгааны 210 гаруй бүтээлээс нягтлан энэхүү “Чингис хааны товчоон” хэмээх номыг хэвлүүлжээ. Энэхүү зохиол нь Чингис хааны тухай урьд өмнө нь гарсан зохиолын дотроос хамгийн дэлгэрэнгүй том зохиол болсон ба Чингис хааны Монгол болоод дэлхий дахины түүхэнд гүйцэтгэсэн түүхэн үүрэг, эзлэх байр суурийг үнэн зөвөөр тайлбарлажээ. 1-р дэвтэрт Чингис хааны бага, залуу нас, Монгол улсыг нэгтгэж, Их Монгол улс байгуулж бэхжүүлж өргөтгөсөн үе, 2-р дэвтэрт Чингис хаан өмнө, баруун дайлсан, Тангуд улс мөхөж Чингис хаан нас барсан тухай, мөн Чингис хааны хатад, хүргэд, залгамж үеийн холбогдолтой материалууд, ашигласан ном хэвлэлийн жагсаалтын хавсралтууд оржээ.


Монгол хэл дээр,

978-99929-4-662-8

түүх Монголын түүх Чингис хаан