Энхболд Д

Арван гуравдугаар зуун Роман Ариусган болгоогч Д.Уранзул Найруулан болгоогч Т.Бум-Эрдэнэ Арвитган болгоогч Т.Мандир Адислан болгоогч Л.Хүрэлбаатар Номыг урлан дэглээч Ч.Эрхэмбаяр - УБ Нандир 2023 - 620

ЭШФ Б 31632-31634, НХУУТ 78817-78819

Нүүдэл аажуу уужуу ч урагшилсаар Зэд гол гатлан Сэлэнгэ, Үд голын бэлчирт иртэл нэгэн зүйл Зүчийн харааг булааж гар өргөн цэргээ зогсоон мөнөөх зүйлийг удтал ширтэв. Сэлэнгэ мөрний эргээ бялхах их усан дээр хар, улаан хоёр том эрвээхэй далавчаа хөвөн ямар нэг зүйл мэтгэж байхыг харж мэлрэн гайхав. Хоёр өнгийн тэр хоёр том эрвээхэйн мэтгэсэн зүйл нь харин өнгө өнгийн торго адил агаарт үл ялиг намирах дүрсийг мэтгэсээр үзсээр харсаар атал эцгийнх нь дүр болон хувирч байв…


Монгол хэл дээр,

978-9919-0-0134-6

уран зохиол Монголын уран зохиол роман