Балжинням Т

Оюу толгой Аз уу? Эз үү? Санал бодол, сургамж Хян. Б.Номинчимэд Хэвлэлийн диз. П.Энххүлэг - УБ Мөнхийн үсэг 2021 - 380

ЭШФ Б 31192-31196

Монгол Улс өмнийн говийн газар доорх арвин баялаг ордын нэг Оюу толгойг эдийн засгийн эргэлтэд оруулаад 10 жил өнгөрч байна. Тэгвэл Оюу толгойн үнэн түүх, баримтын товчоон болоод зогсохгүй судалгаа шинжилгээ, түүхэн баримт бүхий тун сонирхолтой номыг Монгол Улсын гавьяат эдийн засагч, судлаач Т.Балжинням бичиж хэвлүүлжээ.
“Оюутолгой аз уу, эз үү” хэмээх нэртэй энэ номдоо тэрээр тус ордыг ашиглах урьдчилсан нөхцөл хэрхэн бүрэлдэж 2009 онд Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, УИХ баталснаас өгсүүлээд өнөөдрийг хүртэлх үйл явдал, тогтоол шийдвэр, хоёр талын байр суурь, баримталж ирсэн бодлогыг нэгтгэн дүгнэж, ирээдүйн талаар өөрийн саналыг дэвшүүлж, асуудал хөнджээ.


Монгол хэл дээр,

978-99978-741-7-7

эдийн засаг аж үйлдвэрийн салбарын эдийн засаг уулын аж үйлдвэрийн эдийн засаг