Монгол туургатны их соён гэгээрүүлэгч Шарайд Жамсрангийн Цэвээний мэндэлсний 140 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийн эмхэтгэл Ред. Б.Бадамханд Эмхт. Р.Онон Хян. Ж.Цэцэгмаа - УБ Нью Индиго 2021 - 151

ЭШФ Т 25944-25948

Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Очиржав “Жамсрангийн Цэвээн: Швейцар лугаа адил, “Их Засаг” олон улсын их сургуулийн проректор, доктор, профессор Ж.Цэцэгмаа “Ж.Цэвээн нь шинэ Монголын шинжлэх ухаан, боловсролын байгууллагыг үндэслэгч болох нь”, ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, доктор, дэд профессор Э.Пүрэвжав “Эгэлгүй эрдэмт Жамсрангийн Цэвээн”, ҮБХИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Н.Чинбат “Нэрт эрдэмтэн Ж.Цэвээний улс орны батлан хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмэр”, МАН-ын төв архивын ажилтан, түүхийн шинжлэх ухааны докторант Б.Баасанжаргал “Ж.Цэвээний орчуулсан “Дорно дахин үүр цайж байна” хэмээх шинжлэлийн бичиг номын тухай”, Буриад судлалын академийн ерөнхийлөгч, доктор, дэд профессор М.Одмандах “Ж.Цэвээн ба “Шинэ толь” сонины түүхийн үнэнийг тодруулах асуудалд”, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Ойрх үеийн түүхийн салбарын эрхлэгч, доктор Ч.Батдорж “Ж.Цэвээний Монгол Улсын шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмэр”, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Сурвалж судлал, баримт мэдээллийн төвийн эрхлэгч, доктор Б.Нацагдорж “Ж.Цэвээний гэрэл зургийн өв”, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Б.Батбаяр “Анхдугаар Үндсэн хуулийн судалгааны эх сурвалж ба Улсын эрх” зэрэг илтгэлүүд багтжээ.


Монгол хэл дээр,

978-9919-27-037-7

шинжлэх ухаан шинжлэх ухааны түүх шинжлэх ухааны эрдэмтэн