Текст томруулах:    
Сараи Сэтгэлд хоногшсон япон дуунууд Япон хэлнээс орч. С.Булган Чимэг зургийг зурсан С.Уранчимэг - УБ 2022 - 55

ЭШФ Т 25847-25849, НХУУТ 77538-77542, ГНОФ 17695-17699

Монголчуудын дунд хэлийг нь мэдэхгүй ч ая дан, сэтгэлийн хөг, мэдрэмж нь хэдийнээ танил болсон олон Япон дуу байдаг. "Хойд нутгийн хавар", "Зуурдын сэтгэл" киноны дуу, "Нэгэн дээвэр дор" киноны дуу гээд бид мэднэ дээ. Тэгвэл Япончуудын дунд он цагийг элээн эгшиглэсээр байгаа 26 дууг орчуулагч, нэвтрүүлэгч Сандуйжавын Булган Монгол хэлнээ буулгаж, эмхэтгэн хэвлүүллээ. Хэл сурахад дууг ашиглах тун дөхөмтэй. Орчуулгыг, дууны утга санааг илэрхийлсэн чимэг зургийн хамт, Япон үгийн дор галигийг байрлуулсан болохоор Япон дуу сурах хүсэлтэй ямар ч насны хүнд хялбар болсон. Япон хэлтэй хүмүүс гэлтгүй, япон хэл сурч, япон соёл судлаж буй залуус, дуу хуурт дуртай хэн бүхэнд хэрэгтэй бүтээл гарчээ.


Монгол хэл дээр,

978-9919-26-873-2

урлаг хөгжим ба тайзны урлаг хөгжмийн бүтээлүүдийн цомог дууны түүвэр