Болдбаатар Ж

Монгол улсын шинжлэх ухааны түүх Б. III: (1961-1991) Ерөн. ред. Д.Рэгдэл Редакцийн зөвлөл Б.Авид, Ж.Болдбаатар, Б.Бямбаа, Т.Галбаатар, Т.Ган-Эрдэнэ, Ц.Лхагвасүрэн, Д.Хайсамбуу, С.Чулуун, Г.Чулуунбаатар Ботийн ред. С.Чулуун Эх бэлт. Г.Лхамжав Диз. Ч.Бямбасүрэн - УБ Соёмбо принтинг 2021 - 335

ЭШФ Т 25670-25672, НХУУТ 77251-77253

Уг боть нь 1960-1990 оны үеийг хамарч байгаа болно. Монголын шинжлэх ухаан, технологийн салбарын түүхийн өргөн далайцтай эрчимтэй хөгжлийн үе буюу 1961 онд Шинжлэх Ухааны Академи тулгын чулуугаа тулж 1980-аад он хүртэл байгаль, анагаах, хөдөө аж ахуй, нийгэм, хүмүүнлэгийн ухааны олон салбартай болж хөгжсөний зэрэгцээ их, дээд сургуулиуд үүсэн байгуулагдаж, шинжлэх ухаан, дээд боловсролын томоохон тогтолцоо бүрэлдэх олон талт үйл явц өрнөснийг энэ ботид тодорхой тусгажээ.
Мөн энэ үед нам, засгаас шинжлэх ухааныг хөгжүүлэх тодорхой бодлого боловсруулан хэрэгжүүлж, материаллаг бааз, хөрөнгө мөнгө төсөвлөж байсны ачаар шинжлэх ухааны байгууллага, эрдэмтдийн тоо нэмэгдэж, улс ардын аж ахуй, соёлын хөгжилд үр ашгаа өгснийг, Монголын эрдэмтэд улс орондоо төдийгүй хилийн чанадад үнэлэгдэх болсныг, Шинжлэх ухааны академи байгууллагын хувьд төрийн яамдтай эн зэрэгцэхүйц статустай болж чадсаныг, энэ үйл хэрэгт академийн анхны ерөнхийлөгч, академич Базарын Ширэндэв чухал үүрэг гүйцэтгэснийг дэлгэрэнгүй өгүүлсэн болно.


Монгол хэл дээр,

978-9919-9768-3-5

шинжлэх ухаан шинжлэх ухааны түүх Монголын шинжлэх ухаан