Монголын нийгэм дэх цахим орчны нөлөөлөл: Философи асуудлууд Эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийн эмхэтгэл Техник ред. М.Золзаяа Эх бэлт. Б.Үүрийнтуяа Эмхт. О.Болор-Эрдэнэ Хавтасны диз. Э.Мөнхтөр - УБ Соёмбо принтинг 2020 - 152

ЭШФ Т 25664-25666, НХУУТ 77218-77224

Эмхэтгэлд ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Монголын Философийн Холбооны ерөнхийлөгч, доктор Д.Гантөмөр нарын мэндчилгээ; “Технологийн метафизик ба цахим ертөнц”, “КОВИД-19 цар тахал ба биофилософийн өөрчлөлт”, “КОВИД-19 цар тахлын үеийн нийгмийн сэтгэлзүй цахим орчинд”, “Цахим хичээлийн чанар, үр дүнгийн талаарх суралцагчдын сэтгэл ханамж, тулгамдаж буй асуудал”, “Хиймэл оюун, түүний ёс зүйн зарим асуудлууд”, “Хиймэл оюун ухаан ба криминологийн хөгжлийн чиг хандлага”, “ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын эрүүл мэнд, хөгжилд компьютер тоглоомын үзүүлж буй нөлөө”, “Дижитал сурах бичигт тавих шаардлага, шалгуур”, “Монгол хүний ёс суртахууны өөрчлөлт ба цахим орчин” зэрэг сэдвээр Монгол, Оросын 29 судлаачийн 17 илтгэл хэвлэгдсэн байна.
“Монголын нийгэм дэх цахим орчны нөлөөлөл: философи асуудлууд” эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн Философийн Хүрээлэн, МУИС, ХААИС, Боловсролын Хүрээлэн, ШУА-ийн Математик, Тоон Технологийн Хүрээлэн, СУИС, АШУҮИС, Дотоод Хэргийн Их Сургууль, “Томүжин алтернатив” сургууль зэрэг байгууллагын философи, математик, биологи, генетик, хууль зүй, сэтгэл зүй, боловсрол судлал, соёл судлалын салбарын эрдэмтэн судлаачид илтгэлээ ирүүлжээ.


Монгол хэл дээр,

978-9919-20-837-0

гүн ухаан метафизик танин мэдэхүй