Түгжсүрэн Н

Үйлдвэрийн экологийн нэр томъёо, хэллэгийн монгол - орос - англи толь бичиг Монгольско - русско - английский словарь терминов промышленной экологии Эхийг хэвлэлд бэлт. Т.Одбаяр, Т.Одгал, Т.Одгалбаяр, Т.Сийлэн, Т.Хурцбилигт, Т.Эрхэс Хэвлэлийн эх бэлт. О.Болор Хавтасны диз. Л.Анхбаяр - УБ Соёмбо принтинг 2022 - 379

ЭШФ Б 31041-31043, БУУТ 32475-32477

Толь бичгийг зохиохдоо монгол үг, нэр томъёо, хэллэгийг цагаан толгойн үсгийн дарааллаар эрэмбэлсэн бөгөөд энэ нь монгол үг хэллэгийг орос болоод англи хэл рүү хөрвүүлэн үзэхэд ач тустай болохыг бодолцсон хэрэг юм. Тольд орсон нэр үгсийн араас холбогдох хэллэгүүд болон холбоо үгийг дагуулан оруулав. Жишээ нь: агаар мандал хэмээх нэрийн хувьд гэхэд орчих мандал, давхраат мандал, цэнэгт мандал, чөлөөт мандал гэх мэтээр олон салаа үүсэх тул тэдгээрийг нэг мөр, нэг доороос үргэлжлүүлэн харахад хялбар бөгөөд тухайн нэртэй холбоотой үүссэн олон хэллэг, ойлголтыг үндсэн нэрнээс нь улбаалан олж мэдэж авахад тустай болохыг харгалзан үзлээ. Мөн нэг ойлголтыг илэрхийлэх үг, хэллэг хэд хэдэн янзаар хэлэгдэж байгаа боловч тэр дундаас илүү түгээмэл хэрэглэгдэж ирснийг сонгож оруулсан болно. Тольд цөөн бусаар орсон бусад шинжлэх ухааны зарим онцлох салбарын нэр томъёо, тухайлбал; одон орны нэр томъёоны ард хаалтанд (астр.), математикийн нэр томъёог (мат.), техникийн нэр томъёог (техн.), физикийн зарим онцлог нэр, хэллэг, ухагдахууны ард (физ.) гэх мэтээр тодотгон тэмдэглэж өгснөөс гадна газрын гадаргын олон янз байдал нь орчинзүйн олон салбарын асуудлыг авч үзэхэд шууд болон дамаар орж ирэх тул геологи, газарзүйн холбогдох зарим нэр томъёо, үг хэллэгийг энэхүү тольд давхар тусгажээ.


Монгол хэл дээр,

978-9919-24-243-5

байгалийн шинжлэх ухаан хүрээлэн буй орчин үйлдвэрийн экологи нэр томьёоны толь бичиг