Цогтоо Ш

Монгол улсын захиргааны эрх зүй Ерөнхий, тусгай анги Ред. Д.Баярсайхан Зөвлөх ред. Д.Ганзориг - УБ 2021 - 534

ХЗС 22641-22650, БС 42641-42643

Монголын Хуульчдын Холбооны гишүүн хуульч, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн зөвлөх профессор, Хууль зүйн ухааны доктор, Монгол Улсын гавьяат багш Ш.Цогтоо, Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч доктор профессор Д.Баярсайхан, Ахлах багш докторант Д.Ганзориг нарын нийтийн албаны ажилтан, албан хаагч, их дээд сургуулийн докторант, магистрант, оюутан сонсогчдод зориулсан “Монгол Улсын захиргааны эрх зүй: ерөнхий, тусгай анги” мэргэжлийн сурах бичиг хэвлэгдэн гарч нийтийн хүртээл боллоо.
Энэхүү бүтээл нь сүүлийн 30 гаруй жилийн түүхэн дэх Монгол Улсын нийтийн захиргааны удирдлага буюу Гүйцэтгэх эрх мэдлийн үйл ажиллагаа тойрсон Үндсэн хууль, эрх зүйн онол, улс төр судлалын шинэ ойлголт, шинэ хандлага, шинэ үзэл баримтлал, шинэ мэдлэгийн нийлмэл цогц илэрхийлэл болж чадсанаараа онцлог юм.
Мөн уламжлалт төрийн удирдлага ба орчин цагийн нийтийн захиргааны эрх зүйн зохицуулалтын өчигдөр, өнөөдөр, маргаашид холбогдох онол практик, тэрчлэн Засгийн газар, яам, агентлаг, бүх шатны Засаг даргын тамгын газраар үйлчлүүлж буй хэн бүхэн наад захын хэрэгцээт зүйлээ нэг дороос харж үзэж болохоор нэлээдгүй чухал асуудлуудыг тусгаснаас гадна төрийн захиргааны байгууллагуудын эерэг сөрөг янз бүрийн шийдвэр, маргаан мэтгэлцээнтэй байнга тулгарч байдаг шүүх, прокурор, өмгөөллийн ажилтнуудад ч нэгэн адил хэрэглэгдэх арга зүйн талаар тусгажээ.


Монгол хэл дээр,

978-9919-25-881-8

төр эрх, хууль захиргааны хууль захиргааны эрх зүй сурах бичиг