Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Дарамын Төмөр-Очир Эрхл. Л.Дашням Эмхт. А.Жамбал, Г.Ануудар - УБ Адмон 2021 - 443

ЭШФ Т 25138-25140, НХУУТ 76543-76547

Тус бүтээлд ШУА-ийн Философийн хүрээлэн, Монголын Философийн Холбооноос зохион байгуулсан “Дарамын Төмөр-Очир: амьдрал, үйл ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын илтгэл; шавь нар, хамтран зүтгэж байсан төр нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтдийн дурсамж; хурал зөвлөгөөнд хэлсэн үг; нийгэм, улс төрийн үйл ажиллагааных нь талаарх эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний өгүүлэл; 1990-ээд оны эхэн үеийн сонины нийтлэл, ярилцлага; архивын баримт, гэрэл зургийн цомог бүхий нийт зургаан бүлгээс бүрдэж байна.
Төр, нийгмийн зүтгэлтэн, академич, Монголын анхны мэргэжлийн философич Д.Төмөр-Очирын тухай доктор, профессор Ц.Балхаажав, академич Ш.Бира, академич Ч.Далай, Ерөнхий сайд Д.Бямбасүрэн, Монгол Улсын гавьяат эмч Б.Сагараажав, доктор профессор Н.Дангаасүрэн, орчуулагч Х.Лхамдорж, Б.Бирваа, түүхч Д.Цолмон, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, урлаг судлалын ухааны доктор профессор С.Цэрэндорж, түүхийн ухааны доктор С.Идшинноров нарын 20 жилийн өмнө бичсэн дурсамжууд нийтлэгдсэн болно.


Монгол хэл дээр,

978-9919-25-538-1

улс төр дотоод бодлого улс төрийн зүтгэлтнүүд