Сампилдэндэв Х

Эрдэм шинжилгээний бүтээл Б. V: Монголын уран зохиол судлал Ред. Б.Мөнхбаяр Эх бэлт. Т.Энхтунгалаг Эмхт. Б.Мөнхбаяр, Б.Баярмаа Диз. Б.Лхагвасүрэн - УБ Соёмбо принтинг 2015 - 157

ЭШФ Т 24894, НХУУТ 24894

Академич Х.Сампилдэндэв, монголын шинэ уран зохиолын түүх бичлэгийн салбарт тодорхой байрыг эзлэх эрдэмтэн мөн. Тэрээр 1985 оноос эхлэн хэвлэгдэн гарсан "Монголын орчин үеийн уран зохиолын түүх"-ийн гурван боть (1985, 1989, 1996) бүтээлд хамтын зохиогчоос зохиогч, ерөнхий редактор хүртэл ажиллахдаа монгол яруу найргийн дэлгэрэнгүй түүхийг түүний зарим төлөөлөгчийн уран бүтээлийн хамт бичсэн юм. Ингэхдээ XX зуунд төрөн гарсан үе үеийн шилдэг яруу найрагчдын бүтээл туурвилын ур чадвар, уран сайхан, гоо зүйн үндэс, үндэсний онцлог, уламжлал шинэчлэлийн харилцаа холбоог нарийвчлан тодорхойлж өгсөн нь хэлбичиг уран зохиолын чиглэлээр ажиллаж суралцдаг өнөөгийн судлаач, багш, оюутан нарт чухал гарын авлагын нэг болсоор байна. Түүнчлэн "XX зууны монгол зохиолчид" цуврал бүтээлийг санаачлан, таван зохиолчийн намтар уран бүтээл, нийт 30х.х нэг сэдэвт судалгааны зохиолыг бичиж хэвлүүлсэн нь түүний, монголын орчин үеийн уран зохиолын түүх бичлэгт оруулсан том хувь нэмэр юм.


Монгол хэл дээр,

978-99973-77-93-7

шинжлэх ухаан судлал эрдэм шинжилгээний бүтээл утга зохиол Монголын утга зохиол утга зохиолын шүүмж