Очир А

Монголын түүхийн судалгаа Б. V: Түүх, угсаатан судлалын бүтээлүүд Ред. Ц.Цэрэндорж Хэвлэлд бэлт. Д.Наранбаатар - УБ 2020 - 440

ЭШФ Т 24767-24771, НХУУТ 76032-76036, ГНОФ 16509-16512

А.Очир нь 1975 онд Монгол улсын их сургууль төгссөнөөс хойш монголын түүх, соёлын салбарт судалгаа хийж, 1991 онд "Ар монгол дахь Хятадын худалдаа мөнгө хүүлэл" сэдвээр Түүхийн ухааны дэд доктор (Ph.D), "Халхчуудын угсаатны бүрэлдэхүүн, гарал" сэдвээр 2004 онд Шинжлэх ухааны доктор (Sc.D) хамгаалж, 2001 онд Бельги улсын "Ричард Луй"-гийн хүрээлэнгээс археологийн доктор (Ph.D)-ийн зэрэг авчээ. А.Очир нь эрт, дундад үеийн монголын түүх, угсаатны судлалын салбарт судалгаа хийдэг манай нэрт эрдэмтдийн нэг юм. Энэ удаа түүний эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, хамтын бүтээлүүдэд бичсэн бүлэг, зүйлүүдийг эмхэтгэн, нийтэлж байна. Уг ботид Ар Монгол дахь хятадын худалдаачид хийгээд тэдэнтэй холбоотойгоор үүссэн тариачдын талаар Манжийн төрөөс явуулсан бодлого, хятадын худалдаа-мөнгө хүүллийн хөгжилт, бэхжилт, зохион байгуулалт, худалдаалах хэлбэр, зах зээлийн бүтцийг нарийн шинжлэн судалсны үндсэн дээр Ар Монгол дахь хятадын худалдааны мөлжимтгий шинж чанар, тэрхүү худалдааны Монголын нийгэм эдийн засгийн хөгжилд үзүүлсэн нөлөөллийн талаар тусгажээ.


Монгол хэл дээр,

978-9919-23-257-3

түүх Монголын түүх аж ахуйн түүх угсаатны судлал