Очир А

Монголын түүхийн судалгаа Б. IV: Эртний судлалын бүтээлүүд Ред. Л.Эрдэнэболд Хэвлэлд бэлт. Д.Наранбаатар - УБ 2020 - 426

ЭШФ Т 24762-24766, НХУУТ 76027-76031, ГНОФ 16505-16508

А.Очир нь 1975 онд Монгол улсын их сургууль төгссөнөөс хойш монголын түүх, соёлын салбарт судалгаа хийж, 1991 онд "Ар монгол дахь Хятадын худалдаа мөнгө хүүлэл" сэдвээр Түүхийн ухааны дэд доктор (Ph.D), "Халхчуудын угсаатны бүрэлдэхүүн, гарал" сэдвээр 2004 онд Шинжлэх ухааны доктор (Sc.D) хамгаалж, 2001 онд Бельги улсын "Ричард Луй"-гийн хүрээлэнгээс археологийн доктор (Ph.D)-ийн зэрэг авчээ. А.Очир нь эрт, дундад үеийн монголын түүх, угсаатны судлалын салбарт судалгаа хийдэг манай нэрт эрдэмтдийн нэг юм. Энэ удаа түүний эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, хамтын бүтээлүүдэд бичсэн бүлэг, зүйлүүдийг эмхэтгэн, нийтэлж байна. Энэхүү ботид түүний эртний судлалын талаар сүүлийн үед бичсэн өгүүллүүдийг түүвэрлэн оруулснаас гадна үйсний хэрэглээ, үйс боловсруулах аргууд, үйсний тухай монголчуудын үзэл ойлголтын талаар тусгажээ.


Монгол хэл дээр,

978-9919-23-256-6

түүх Монголын түүх аж ахуйн түүх эртний судлал