Азийн хөгжлийн банк: МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАР ДАХЬ ҮЙЛ АЖИЛЛАГАА - Philippine ADB publication 2018 - 4

АХБ-ны байгаль орчны салбарын үйл ажиллагаа нь тус банкнаас Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн хүрээнд явагддаг бөгөөд уг стратегийг 4-5 жил тутам Засгийн газартай харилцан тохиролцож, шинэчлэн боловсруулдаг. Түншлэлийн стратеги нь төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдийн чиглэлийг уян хатан болгохын зэрэгцээ одоо хэрэгжиж буй төслүүдийг цаашид үргэлжлүүлэх, шинээр тулгарч буй бэрхшээл сорилтуудыг шийдвэрлэх боломжийг АХБ-нд олгодог. 2017-2020 онд хэрэгжүүлэх түншлэлийн стратегийнхаа хүрээнд АХБ байгаль орчны хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, байгалийн нөөцийн менежментийг сайжруулах, байгаль орчны бохирдлыг бууруулах, гамшгийн эрсдэлийн удирдлагыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох, сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлнэ.


Монгол хэл дээр,

эдийн засаг хүрээлэн буй орчныг хамгаалах эдийн засаг байгаль ашиглалтын эдийн засаг