Монгол Улсын нийгмийн хамгааллын салбар дахь үйл ажиллагаа - Philippine ADB publication 2017 - 4

Эдийн засаг нь савалгаа ихтэй, төрөлжиж чадаагүй, мөн хүн амын дотоод шилжих хөдөлгөөн, хотжилт эрчимтэй явагдсан зэргээс үүдэн Монгол Улсад тэгш бус байдал хүрээгээ тэлж, албан бус хөдөлмөр эрхлэлт өсч, нийгмийн эмзэг байдал улам бүр нэмэгдэж байгаа юм. Иймд нийгмийн хамгаалал, халамжийн тогтолцоог сайжруулах талаар онцгой анхаарал тасралтгүй тавьж ажиллах шаардлага тулгарч байна. Эдийн засгийн хямралын сөрөг нөлөөг бууруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах, халамжийн тогтолцоог хөгжүүлэх, нийгмийн хамгааллын үйлчилгээ ба хүртээмжийг сайжруулах зорилгоор АХБ-наас олон тооны төсөл, хөтөлбөр, техникийн туслалцааг хэрэгжүүлээд байна. Өнөөг хүртэл АХБ-наас Монгол Улсын нийгмийн хамгааллын салбарт нийт 238.19 сая ам.долларын туслалцаа үзүүлсний дотор зээлийн 5 (221.97 сая ам.доллар), буцалтгүй тусламжийн 3 (12.94 сая ам.доллар), техникийн туслалцааны 5 (3.28 сая ам.доллар) төсөл багтаж байна.


Монгол хэл дээр,

эдийн засаг нийгмийн хангамж нийгмийн тусламж