Баярхүү Д

Аварзэдээс Бат-Очир хүртэл дипломатчийн эгэл бус замнал Ред. Ш.Батсүх - УБ Мөнхийн үсэг 2020 - 408

ЭШФ Т 23983, 23984, ОУХНУС 5507-5516, НХУУТ 74548-74550

Энэхүү бүтээлд Олон улсын харилцааны судлаач-профессор, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин дипломатч Д.Баярхүүгийн 2013-2018 оны хооронд "Төрийн захиргаа" сэтгүүлийн "Намтар судлал" булан болон дээр дурдсанаар сэтгүүлийн тусгай дугааруудад нийтлүүлсэн арван нэгэн алдартай эрхмүүдийн ажил амьдралын баялаг түүхийг тусгажээ. Тэд бүгд улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, аюулгүй байдлыг бэхжүүлэх, Монгол улсын гадаад нэр хүндийг өсгөх, улс хоорондын найрсаг харилцааг хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэж, зарим нь хэлмэгдэж хувь хүнийхээ хувьд амьдралын ээдрээтэй зам туулжээ. Энэ нь хувь хүмүүсийн амьдралын түүх гэхээсээ илүүтэй улс орны тухайн цаг үеийн нөхцөл байдал, төрийн ой санамжийг илэрхийлдэг гэдэг утгаараа сургамжтай бөгөөд нэн ач холбогдолтой бүтээл болж чаджээ.


Монгол хэл дээр,

978-9919-23-595-6

улс төр гадаад бодлого олон улсын харилцаа дипломат харилцаа