Сономдагва Ч

Монгол орны хотуудын хүрээлэн буй орчин: Улаанбаатар, Дархан, Эрдэнэт Нэг сэдэвт бүтээл Ред. Д.Доржготов, Ч.Бямбацэрэн - УБ МУИС пресс 2019 - 251

ЭШФ Т 23065-23067, БУУТ 31707-31713, ГНОФ 13942-13951



Монгол орны хувьд нийслэл хот-Улаанбаатараас гадна Дархан, Эрдэнэт зэрэг томоохон хотуудтай. Засаг захиргааны нэгжийн хувьд Дархан, Эрдэнэт хотуудын статусийг өөрчлөн аймгийн төв болгосон боловч үүрэг ачааллын хувьд хот гэж үзэх бүрэн боломжтой юм. Эдгээр хотуудын хүрээлэн буй орчны бохирдол, доройтлын судалгаа, мониторингийн хяналт хийх шаардлага жил ирэх тусам нэмэгдэж байна. Тус асуудалд тулгуурлан улаанбаатар хотын агаарын бохирдол, газрын доройтол гүний болон гадаргын усны бохирдол, хог хаягдлын судалгааны ажлыг БОАЖЯам, АМГТГ, ЖАЙКА олон улсын байгууллагын захиалгаар МУИС-ийн профессор Ч.Гончигсумлаагийн удирдлагаар эрдэмтдийн хамт 2005 оноос судалж эхэлжээ. Тус бүтээлийг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын хүрээлэн буй орчны чиглэлээр сүүлийн 15 жил орчим хийсэн судалгааны ажил, хэвлэгдэн гарсан эрдэм шинжилгээний өгүүлэл тайлан, бакалавр, магистр, докторын судалгааны ажлуудын үр дүнд тулгуурлан туурвижээ.


Монгол хэл дээр,

978-9919-22-555-1

хүрээлэн буй орчин агаарын бохирдол хөрсний бохирдол хог хаягдал байгаль хамгаалал