Жендэрт суурилсан хүчирхийлэл ба нийгмийн ажлын арга зүй Модуль сургалтын гарын авлага Ерөн. ред. Ш.Оюунханд Хян. С.Тунгалагтамир, Н.Баярмаа, Р.Нарантуяа - УБ 2019 - 132

ЭШФ 368-370, НХУУТ 1-17



Нийгэмд ихээр гарч буй жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн ажлын байрны, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслах зогсоох, түүнтэй тэмцэхэд нийгмийн ажилтнуудын үүрэг, хариуцлагыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Нийгмийн халамжийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль болон бусад хууль, тогтоомжид тусгасан байдаг. Иймд өнөө үед нийгмийн ажилтан бүр жендэрт суурилсан хүчирхийллийн талаар системтэй ойлголт мэдлэг эзэмших, мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага зүй ёсоор тулгарч байна. Тус гарын авлагыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны захиалгаар Нэгдсэн үндэсний байгууллагын Хүн амын сангийн санхүү, техникийн дэмжилгээр жендэрт суурилсан болон гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн боловсрол олгох арга зүйн асуудлыг нийгмийн ажилтан бэлтгэх бакалаврын сургалтын хөтөлбөрт тусган Монгол Улсын Их Сургуулийн Социологи, нийгмийн ажлын тэнхимээс шинэчлэн боловсруулжээ. Нийгмийн ажилтан бэлтгэдэг их, дээд сургуулийн багш, судлаач нарт зориулагдсан "Жендэрт суурилсан хүчирхийлэл, онол, арга зүйн үндэс" сэдэвт 16 дэд хэсэг бүхий хичээлийн хөтөлбөр, модуль сургалтын гарын авлага нь хүчирхийллээс ангид нийгмийн цогцлооход боловсролын байгууллагаар дамжуулан үнэтэй хувь нэмэр оруулах бүтээл ажээ.


Монгол хэл дээр,

978-99978-58-84-9

дээд боловсрол хүний эрх бэлгийн боловсрол гэр бүлийн боловсрол их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрг