Монголчууд: Талын нүүдэлчдийн уламжлал Нэн эртнээс XII зууны эхэн Ерөн. ред. У.Эрдэнэбат - УБ Монсудар 2018 - 264 өнгөт зур.

ЭШФ Т 22641-22643, НХУУТ 72064-72072



Энэхүү ном агуулгын хувьд түүхийн асар урт цаг хугацааг хамарч байгаа ч монгол угсаатан бүрэлдэн тогтоход өөр өөрсдийн хувь нэмрийг оруулсан эртний нүүдэлчдийн түүхийг 8 бүлэгт багтаан танилцуулсан. Өөрөөр хэлбэл 800 000 жилийн тэртээ өнөөгийн Монгол нутгаар хэрэн хэсэж асан эртний хүмүүсээс эхлээд, ахуй соёлын хувьд нэгэн нийтлэгийг бий болгож, нэгдмэл улс төрийн хүчин болсон Их Монгол Улс байгуулагдахын өмнөх үеийн нүүдэлчин ард түмнүүдийн түүхийг энгийн ойлгомжтой бичлэгийн хэв маягт буулган өгүүлсэн. Эрт цагаас үлдэж хоцорсон булш оршуулга, хиргисүүр, буган хөшөө, хүн чулуу зэрэг дурсгалууд бидэнд түүхийн ямар нууцыг өртөөлөн хадгалсныг хийгээд бидний өвөг дээдэс хэрхэн амьдарч ирснийг уг номоос цогцоор нь мэдэх боломжтой.


Монгол хэл дээр,

978-99973-1-613-4

Монголын түүх эртний нүүдэлчид эртний монголчууд Монголын соёл Хүннү гүрэн