Нарантулга Б

Монголын нийгэм дэх шилжих хөдөлгөөн Үйл явц, үр дагавар, бодлого зохицуулалт Ред. Г.Чулуунбаатар - УБ Соёмбо принтинг 2018 - 342

ЭШФ Т 22401-22403, НХУУТ 71820-71821, ОУХНУС 5323-5327



Зохиогч Монголын нийгэм дэх шилжих хөдөлгөөний шалтгаан, үйл явц, үр дагаврыг судалсны үндсэн дээр шилжих хөдөлгөөний төлөв байдлыг зураглах, улмаар төрийн бодлого, зохицуулалтын хүрээ, чиглэлийг тодорхойлох зорилгоор энэхүү бүтээлийг туурвижээ. Шилжих хөдөлгөөний төлөв байдлыг үйл явц-үр дагавар-бодлого зохицуулалт гэсэн гурвалсан холбоонд судлахдаа хүн ам зүй, эдийн засаг, социологи, төрийн захиргаа зэрэг нийгмийн салбар шинжлэх ухааны онол, арга зүйг хослуулан ашигласан байна. Түүнчлэн уг үзэгдлийг удирдан зохицуулахад чиглэсэн Монгол төрийн бодлогын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, зохистой хэмжээ, чиглэл бүхий шилжих хөдөлгөөнийг бий болгоход бодлогын түвшинд анхаарах асуудлыг тодруулахыг хичээснээрээ онцлогтой бүтээл болжээ. Шилжих хөдөлгөөн нь хүн амын амын өсөлт, хот, хөдөөгийн хөгжил, нийгмийн үйлчилгээний хүртээмж, хөдөлмөр эрхлэлт зэрэг хүн ам зүй, нийгэм, эдийн засгийн олон асуудалтай холбоо бүхий судлагдахуун учир энэ чиглэлийн суралцагч, судлаач, бодлого боловсруулагчдад чухал эх сурвалж болох юм.


Монгол хэл дээр,

978-99978-2-852-1