Монгол хатад Түүхийн шастир: Б.2 Эрхл. Д.Гүн-Үйлс, Л.Ганбат, С.Цолмон, Д.Энхцэцэг, Ц.Энхчимэг, Б.Сэрчин, А.Төмөр-Очир Зөвл. Ц.Цэрэндорж - УБ 2018 - 311

ЭШФ Т 22240-22242, НХУУТ 71630-71634

Тус ботид “Эх Монголын хатад” хэмээх тэргүүн бөлөг үргэлжилнэ. XYI зууны эцэс, XYII зууны үеийн Монголын түүхэнд алдар суугаа үлдээсэн түүхт хүмүүн Өндөр Гэгээн Занабазарын эх Ханджамц хатнаас эхлээд Монгол улсын сүүлчийн хаан, YIII Богд Жавзандамба хутагтын хатан Дондогдулам хүртэл 11 хатны намтар энэ бөлөгт орсон буй. “Цагадайн Улсын хатад” хэмээх хоёрдугаар бөлөгт эзэн Чингис хааны хоёрдугаар хүү Цагадайн болон түүний угсааны хатад, гүнж нарын, тухайлбал, Есөнлүн ба түүний дүү Турхан хатан, Эргэнэ хатан, Доголон Төмөрийн Их хатан Сарай Мульк, Ак султан Ханике хатан, Ханзаде бегум гүнж, Энэтхэг дэх Их Моголын эзэнт гүрний хаан Бабурын Их хатан Айша Султан бегум нарын намтар цадигийг толилуулжээ. “Алтан ордны хатад” хэмээх гуравдугаар бөлөгт Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүний улс болох Алтан Ордны улсын хан Батын эш хатан Борогчин хатнаас эхлээд Цэцэг хатан, Ногай ноёны хатан Яйлак, төр баригч Тайдула хатан, Жаныке гүнж нарын намтар цадиг буй. “Ил Хаант улсын хатад” хэмээх дөрөвдүгээр бөлгийн эхний хэсэгт Хүлэгү хааны Их хатан Тогосоос Газан хааны Хөхчин хатан хүртэлх 10 хатны намтар толилуулагдсан болно.


Монгол хэл дээр,

978-99978-55-16-9

Монголын түүх намтар түүх хатад гүнж язгууртан эмэгтэйчүүд