Монгол хаад Түүхийн шастир: Б.3 Эмхт. Д.Гүн-Үйлс, Ч.Далай, Х.Шагдар, Н.Дугарсүрэн, Б.Наминчимэд - УБ Мөнхийн үсэг 2018 - 311

ЭШФ Т 22210-22212, НХУУТ 71562-71568

Боть “Их Монгол Улсын хаад” гэсэн нэгэн бөлөгтэй. Тэргүүн хэсэгт Чингисийн гутгаар хүү, Монгол Улсын хоёрдугаар Далай Их хаан Өгэдэйн намтар цадиг эхний хэсэгт толилуулагдах бөгөөд тодруулбал, Өгэдэйн бага нас, гэр бүл, хаан ширээ залгамжилсан тухай, төрийн дотоод гадаад бодлого зэрэг сэдэв агуулгаас эхлээд насан эцэслэсэн хүртэлх түүх буй. Дэд хэсэгт Өгэдэй хааны хүү, Монголын эзэнт гүрний Их хаан Гүюгийн намтар түүхийг өгүүлнэ. Гутгаар хэсэгт Чингисийн отгон хүү Толуйн ахмад хөвүүн, 1251 оны 7-р сард хаан өргөмжлөгдсөн Мөнхийн намтар цадиг орсон. Алба татварын журмыг цэгцлэн, өртөөний албыг журамлан, шашин шүтлэгийг дэмжих бодлого баримталж байсан Мөнх хаан өмнөх хаадынхаа бодлогыг үргэлжлүүлэн Монгол Улсаа бэхжүүлж, шинэ газар орныг эзлэн, нутаг дэвсгэрээ тэлэх бодлого барьж байсан тухай өгүүлнэ. Дөтгөөр хэсэгт Толуйн хөвүүн, Мөнх хааны их хатан хийгээд хан хөвүүдийн дэмжлэгээр Их хааны сууринд суусан Аригбөхийн намтар түүх дэлгэрэнгүй гарна.


Монгол хэл дээр,

978-99978-55-17-6

Монголын түүх монгол хаад Их Монгол улс Өгэдэй хаан Гүюг хаан Мөнх хаан Аригбөх хаан