Мягмаржав Б

Ертөнцийн долоон гайхамшиг ба Монголчууд Ред. О.Сүхбаатар - УБ Соёмбо принтинг 2017 - 224

ЭШФ Т 20565-20567, БУУТ 30530-30534

Энэхүү бүтээл нь 8 бүлэг 29 зүйлтэй бөгөөд үүнд ертөнцийн эртний долоон гайхамшиг ба шинэ долоон гайхамшигийн үүсэл болон түүнтэй Монголчуудын түүх хэрхэн холбогдож байгаа тухай сонирхолтой өгүүлжээ. Ертөнцийн эртний 7 гайхамшиг ба Монголчууд бүлэгт Египетийн пирамид, Вавилоны дүүжин цэцэрлэг, Египетийн Александри хотын гэрэлт цамхаг ба Монголчууд, Ертөнцийн шинэ 7 гайхамшиг ба Монголчууд бүлэгт Хятадын цагаан хэрэм ба Монголчууд, Петра ба Монголчууд, Колизей ба Монголчууд, Таж Махал ба Моголчууд гэсэн хэсгээс бүрджээ. Мөн байгалийн гайхамшигт тогтоц бүхий Солонгосын Чежү арал, Вьетнамын Халонгийн булан, Индонезийн Комода арал болон Монголын говийн гайхамшиг ба байгалийн үзэсгэлэнт газруудын тухай бичсэн байна.


Монгол хэл дээр,

978-99978-0-767-0

аялал жуулчлал сүм хийд, булш хэрэм, дэлхийн гайхамшиг дэлхий долоон гайхамшиг Монголын түүхэн дурсгалт газар