Үндсэн хуульт ёс ба ерөнхийлөгчийн бүрэн эрх Олон улсын онол-практикийн бага хурал Эрхл. Ч.Өнөрбаяр, Х.Наранцацрал, Б.Батдаваа - УБ ЗГ-ын хэвлэх 2015 - 140

ЭШФ Б-25064-25067

Монгол Улсад Ерөнхийлөгчийн институц байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сантай хамтран “Үндэстэн хуульт ёс ба ерөнхийлөгчийн бүрэн эрх” олон улсын онол-практикийн бага хурлыг 2015 оны 9-р сарын 23-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулсан билээ. Уг хурлаар эрдэмтэн судлаач, төрийн байгууллагын төлөөллүүд Ерөнхийлөгчийн эрх зүйн байдлыг боловсронгуй болгох асуудал, шүүх эрх мэдэл дэх төрийн тэргүүний бүрэн эрх, Ерөнхийлөгч ба Үндсэн хуулийн цэц хоорондын харилцаа, Ерөнхийлөгчийн хууль тогтоомжид тавих хориг зэрэг асуудлаар илтгэл хэлэлцүүлж, санал солилцсоныг энэхүү номонд эмхэтгэсэн байна.


Монгол хэл дээр,

хууль үндсэн хууль ерөнхийлөгчийн эрх