Эрдэнэ С

Зүрхэн дэх чулуу Ред. Б.Хулан - УБ Адмон 2013 - 134

ЭШФ Б 24905-24907, НХУУТ 54057-54061, ГНОФ 1087-1088, 2481, 2482

XX зууны Монголын нэгэн суут зохиолч, төрийн шагналт Сэнгийн Эрдэнэ нь Монголын шинэ үеийн уран зохиолын түүхэнд уянгын өгүүллэгийн төрлийг өндөрт гарган хөгжүүлж чадсан бөгөөд өгүүллэг, тууж, романы төрлөөр голлон туурвихдаа ямагт шинэлэг хэлбэр, уран хурц сэтгэлгээгээр өвөрмөц содон дүрүүд бүтээсэн зохиолч юм. Тэрээр хориод тууж, хоёр зуу гаруй өгүүллэг, гурван роман, арав шахам жүжиг, кино зохиолууд, зуу гаруй найруулал тэмдэглэл, зураглал, уран зохиолын тухай бодол эргэцүүлэл, өгүүлэл хэвлүүлсэн билээ. Энэ номонд зохиогчийн Гоо үзэсгэлэн, Зүрхэн дэх чулуу, Сарнай цэцгийн дэлбээ, Дуу шиг сайхан сэтгэл, Таж Махал, Эмээл дээр элэгдсэн нас, Совин, Миний согоо зэрэг 30 шахам бүтээлүүд нь орсон байна.


Монгол хэл дээр,

978-99973-0-089-8

уран зохиол Монголын уран зохиол тууж өгүүллэг Сэнгийн Эрдэнэ