Богд Хааны Ордон музей Баримт бичгийн эмхэтгэл 1926-2016 Эмхт. Х.Мэндсайхан Хян. О.Мэндсайхан - УБ Соёмбо принтинг 2016 - 564

ЭШФ Т 18786-18788

1924 оны 5 дугаар сарын 20-нд VIII Богд Жибзундамбыг таалал төгссөний дараа Засгийн Газрын комиссын шийдвэрээр Ногоон сүмд байсан янз бүрийн сонин эд өлгийн зүйлийг музейд үзмэр болгохоор шилжүүлэн авчээ. Улмаар 1926 оны 3 дугаар сарын 17-нд Судар бичгийн хүрээлэнгийн дөрөвдүгээр хурлаас “Ногоон лаврин”-г засуулж, музей болгохоор тогтоосон байна. Энэхүү эмхэтгэлд Үндэсний Төв Архивт буй Богд хааны ордон музейтэй холбогдох Засгийн Газар, Соёлын Яам, Музейн Удирдах Газрын тогтоол, тушаал, үзмэр худалдан авсан актууд, үзмэрийн тодорхойлолт,жилийн эцсийн тайлан, Богд хаан, Эх дагина Дондогдулам, Цагаан дарь Гэнэнпил нарын талаарх баримтуудыг түүвэрлэн оруулжээ.


Монгол хэл дээр,

978-99973-45-63-9

музей судлал Богд Хааны ордон музейн түүх баримт бичиг түүхийн баримт