Шуушингаа Ч

Хорьдугаар зуун дахь Үзэмчиний нүүдэл, суудал Хян. А.Пунсаг - УБ Мөнхдардас 2014 - 314

ЭШФ Б 24717, ЭШФ Б-28890-28892



Үзэмчин аймаг бол эртний монголын язгуур ястны нэг бөгөөд XIII зууны эхэн үеэр ойн иргэдийн аль нэгэнд багтан явж байгаад, XIII зууны дунд үеэр Толуйн отгон хөвгүүн Аригбухагийн өмч иргэн болж, Алтай уулын ар өврөөр нүүдэллэн амьдарч байсан хэмээн түүх сударт тэмдэглэсэн нь бий. Уг бүтээлд үе улирсан түүхийг XX зууны зүүн үзэмчин хошууны жишээн дээр хамгийн сүүлийн ноён хүртэл нь тодорхой гаргаж өгснөөс гадна үзэмчин монголчуудын ёс заншлыг маш дэлгэрэнгүй тоочин тэмдэглэжээ. Ер нь үзэмчин монголчуудын зан үйл нь монгол туургатны нийтлэг онцлог шинжийг бүрэн төгс хадгалснаас гадна маш өвөрмөц онцлог бүхий хувцас засал, ураг хуримын зан үйл, бөхийн өмсгөл зэрэг олон зүйлээрээ монгол туургатны өв соёлыг баяжуулж ирсэн гэдгийг уг бүтээлээс мэдэж болно.


Монгол хэл дээр,

978-99973-933-2-6

түүх угсаатан судлал Үзэмчин ард Үзэмчиний аж байдал