Ларсон С

Галаар наадсан охин Орч. О.Гомбожав Ред. Л.Мөнх - УБ Монсудар 2013 - 596

ЭШФ Б 24701-24703, НХУУТ 53611-53617

Компьютерын гарамгай мэргэжилтэн, няцашгүй Лизбет Саландер зорилгоо гүйцээх үүднээс бүх л зэвсгийг эзэмшиж сурна. Тэр ялзрал, завхрал, зүй бус үзэгдлийг ялангуяа эмэгтэйчүүд хүчирхийлүүлж, доромжлуулахыг огт тэвчихгүй, өршөөхгүй. Тэр хэзээ ч бууж өгдөггүй. Тэрээр хакерын гарамгай чадвараа ашиглан Millen¬nium сэтгүүлийн сурвалжлагч Микаел Бломквистэд хүний наймаа, сексийн зах зээлийн нуугдмал хэргүүдийг илрүүлэхэд нь туслахаар шийддэг. Гэвч тэр нууц байрандаа бүгж байсан хэр нь гурван өөр аллагад сэжиглэгдэн, цагдаагийнханд мөрдөгдөж эхэлнэ. Түүнийг сэтгэцийн өвчтэй гэх нотлох баримт гарч ирээд зогсохгүй, аллагын зэвсгээс хурууны хээ нь олдоно. Саландерыг олох ганц арга бол компьютер. Гэвч тэр өөртэй нь холбогдох гэсэн ямар ч оролдлогыг няцааж, сүлжээг будилуулж чадна. Ямар ч ов мэх, шийдэл, халдлага түүнд үйлчилдэггүй. Түүнийг мөрдөгч Бубланскийн баг, Шведийн цагдаагийн хүчнийхэн мөшгөх зуур охин гэмт хэргийн сүлжээний хамсаатан болох туйлын хэрцгий эрийн олз болно. Ангуучид нь түүнийг авлахаас өмнө Саландер үнэнийг олж илрүүлэх ёстой болжээ.


Монгол хэл дээр,

978-99962-0-546-0

уран зохиол Шведийн уран зохиол роман