Толстой Л.Н

Анна Каренина Орч. Ш.Очирбат Ред. Г.Хавчуур - УБ Адмон 2009 - 816

ЭШФ Б 24695-24697, НХУУТ 57958, 57959, ГНОФ 878-884

Зохиолчийн алдрыг дэлхийд өргөсөн "Дайн ба энх" романы дараа орох хоёр дахь энэ том бүтээлд мөнхийн сэдэв болох хайр сэтгэлийн тухай хөндөнө. Нөхөрт гарсан баян хатагтай Анна Каренинагийн жавхаалаг офицер Вронскийд өгсөн эмгэлэлт, нууц дурлалын түүхийг өөр нэгэн хос болох Константин Левин, Китти Щербацкая нарын аз жаргалтай, цэвэр ариун хайрын өнгөн дээр тод томруунаар ялган харуулна. Өнгөц харахад Аннагийн бүх зүйл бүтэмжтэй мэт, хэргэм язгуур өндөр эр нөхөр, хайрт хүү, эд хөрөнгө хийгээд ихэс дээдсийн хүрээлэлд өөрийн байр сууриа олсон гээд амьдралаас өөр юуг ч хүсэх вэ дээ гэмээр гял цал бууна. Гэвч сэтгэлийнх нь гүнд өчүүхэн гэмээр хоосон зай оршсоор ирсэн нь хайр сэтгэлийн аз жаргалд тэмүүлэх оргилуун хүслэн байлаа.


Монгол хэл дээр,

978-99973-1-037-8

уран зохиол Оросын уран зохиол роман