"Хууль зүйн нэр томьёоны судалгаа, хэрэглээ" сэдэвт улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэл Хян. Л.Болд, Ж.Эрдэнэбулган, Г.Банзрагч, Э.Батбаяр, Э.Пүрэвжав, Н.Мөнхцэцэг Эмхт. А.Түвшинтулга - УБ ХЗҮХ хэвлэх үйлдвэр 2016 - 246

ХЗС 19876-19880

Хууль бол нийгэмд үнэн, шударга ёс, жудаг, илтгэлийг тогтоогч сонгомол хэрэглүүр мөн. Хуулийн агуулга нэр томьёоноос бүрддэг. Хэрэв хоёрдмол утгатай, ойлгомжгүй, гуйвуулахад хялбархан байвал хууль завхарахад хүрдэг. Хууль завхарвал улс гүрэн доройтож, ард түмэн хөл толгойгоо алддаг. Иймд хууль зүйн нэр томьёо маш ончтой, тогтвортой байх ёстой. Тус хамтарсан эрдэм шинжилгээний хуралдааны явцад Монгол Улсад хууль зүйн нэр томьёоны сан хөмрөг эрдэмтэд судлаачдын олон жилийн цөхрөлтгүй хөдөлмөрийн үр дүнд бүрдсэнийг онцлон тэмдэглэж, түүнд суурилан цаашид хөгжүүлэн баяжуулах зайлшгүй шаардлага үүссэнийг хөндөж тавьжээ.Хууль зүйн нэр томьёо судлалын хөгжилд хэл шинжлэлийн ухааны ололтыг бүтээлчээр ашиглахын чухлыг ч онцолсон.


Монгол хэл дээр,

978-99973-861-6-8

хууль эрх зүй хуулийн нэр томьёо эрдэм шинжилгээний хурал