Барианжав П

Мянгадын түүх (XIII-XX зууны 30-аад он) Ред. На.Сүхбаатар - УБ Соёмбо принтинг 2016 - 512

ЭШФ Б 24460-24461, НХУУТ 53174-53176

Монголын олон ястан үндэстний гарал үүсэл, угсаа-түүхийг судлах нь манай түүхийн шинжлэх ухааны нэгэн чиглэл, зорилт нь юм. Өнөө хир баруун, төв, дорнод монголд олон угсаатны бүлгүүд оршин сууж байгаагийн дотроос Баруун монголд бүр ч олон угсаатны бүлгүүд байдаг. Үүнд: Мянгад, Урианхай, Дөрвөд, Баяд, Өөлд, Захчин, Торгууд, Хотон, Хошууд, Халх, Хасаг, Тува, Уйгар зэрэг том, жижиг ястан угсаатны бүлгүүд бий. Эдгээр угсаатны бүлгүүд түүхийн урт удаан хугацаанд амьдран ирсэн тэмцлийн дайчин баатарлаг зам мөр, уйгагүй нөр их хөдөлмөрийнхөө буурал түүхээ бүтээсээр ирсэн билээ. Бодит үнэн баримттай, бас хойших үеийнхэндээ сургамжтай, дайчин түүхээ зам гудас гээж бүдгэрүүлэх, мартахгүйн тул ястан үндэстэн бүр хүчин чармайж түүх шаштираа бичиж, хойч үедээ өвлөн өгч хадгалуулсаар ирсэн сайхан зам мөр бидэнд бий.


Монгол хэл дээр,

978-99962-65-74-7

түүх монголын түүх мянгад угсаатан ховд аймаг