Лондон Ж

Саран хөндий Орч. Д.Лхамжав Ред. Б.Сувддулам - УБ Монсудар 2009 - 551

ЭШФ Б 24489-24491, НХУУТ 53237-53240, ГНОФ 618-620

Жек Лондон (1876-1916) хүнд хүчир ажил хийж өсвөр насаа өнгөрүүлсэн гэдэг. Түүнийг 20 нас хүрэх үед, Аляскийн зүүн хэсгийн бүс нутаг болох Клондайкт алтны орд нээгдсэн тул олон олз хайгсдын адилаар залуу эр тийш зорьжээ. Тэнд Жек Лондон олз омогтой ажиллаж чадаагүй ч буцахдаа Аляскийн өргөн уудам нутгийг хөндлөн гулд аялж, эндхийн хүн зон, нутаг оронтой танилцсан нь түүнд жинхэнэ “эрдэнэсийн уурхай” олсон явдал болжээ. Тодруулбал, Аляскаас л Жек Лондон алдартай олон зохиолынхоо гол санааг шүүрдсэн юм. Билл, Саксон нар эгэл жирийн ажилчин залуус бөгөөд өөрсдийн үнэнч, шударга хөдөлмөрөөр мөрөөдлийнхөө амьдралыг босгох гэсэн ирмүүн хүсэлтэй хос билээ. Тэд хүн ам төвлөрсөн их хотод хэсэг хугацаанд амьдрахдаа өөрсдийг нь сорих олон саад бэрхшээлтэй тулгарна. Залуу хосод энэ бүхэнтэй тэмцэх, түүнийг ялан дийлэх их хүчийг хөршгүй хайр сэтгэл нь өгч байв. Эцэст нь Билл, Саксон хоёр нийгмийн хамгийн муу муухай бугшсан нүргээнт хотоос жинхэнэ аз жаргалаа олохгүйг ухаарна. Тэдний хөдөлмөрийг үнэнч шударгаар үнэлж, үр шимийг нь өгнө гэдэгт итгэсэн хос их хотыг орхин, байгалийн онгон зэлүүд нутгийг зорихоор шийдэж хөлгийн жолоо зална.


Монгол хэл дээр,

978-99962-3-653-2

уран зохиол дэлхийн сонгодог зохиол роман Жек Лондон