Цогзолмаа Г

Монгол, Хятад хэлний цагийн айг харьцуулсан судалгаа Их дээд сургуулийн төгсөх ангийн оюутан, судлаачдад зориулав Хян. Г.Гэрэлмаа - УБ Соёмбо принтинг 2016 - 221

ЭШФ Т 18398-18400, НХУУТ 76479-76481, ГНОФ 16924-16926

Алтай язгуурын монгол хэл, Хятад, төвд, тай язгуурын хятад хэлний цагийн айн онцлог шинж, харилцан хамааралтай байж болох талаар хийсэн энэхүү өвөрмөц судалгаа нь хэл шинжээчид, хятад хэл сонирхон суралцагч, судлаачдад, онол практикийн ач холбогдлоо өгөх нь дамжиггүй. Судлаач гарал үүслээрээ болон хэв шинжээрээ ялгаатай хоёр хэлний цагийн айн утга илэрхийлэх зүй тогтлыг онолыг үүднээс судалж, монгол хэлний цагийн айн хийсвэр шинж, хятад хэлэнд цагийг илэрхийлэх бодит онцлогийг нарийвчлан тайлбарлаж, өөрөөр хэлбэл дэлхийн хэлтнүүдийн нийтлэг шинж нь үйл үг нь цагаар хувирч байдаг бол тусгайлаг хэлэнд үйл үг нь задлаг хэлбэрт шүтсэн байдлаар илэрхийлдэг талаар дэлгэрэнгүй өгүүлжээ. Мөн монгол хэлний цагийг хэлзүйн аргаар илэрхийлдэг бол хятад хэлний цаг нь учирзүйн цагийг заах нэр үг, дайвар үг, туслах үгээр илэрдгээрээ өвөрмөц болохыг гаргажээ.


Монгол хэл дээр,

978-99962-75-21-0

хэл шинжлэл хэлний харьцуулалт хэлний цагийн ай монгол хятад хэл