Луо Г

Гурван улсын үлгэр-2 Орч. Д.Болдбаатар Хян. Б.Билгүүн - УБ Соёмбо принтинг 2013 - 692

ЭШФ Б 24372-24374, НХУУТ 53025-53028, ГНОФ 462-464, 1945, ХУС-4662

Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх 4 роман ордог. "Гурван улсын үлгэр" зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослогыг даралцсан Сүнь Зян хэмээгч нь Хөх мөрний дунд, доод урсгал хавийн бүс нутагт өөрийн улсыг байгуулж Y хэмээн нэрийдэв. Баруун өмнөд нутагт ноёрхлоо тогтоосон Лю Бэй 221 онд өөрийгөө эзэн хаанд өргөмжлөн Шу улсыг байгуулжээ. Хань улсын төв хэсгийг авч үлдсэн Цао Цаогийн хүүгийн Цао Пэй 220 онд Вэй хэмээх шинэ төр үүсгэн хаанчлан суужээ. Энэ гурван улсын хооронд нэгэн жарны туршид дээд эрх мэдлийн төлөө тэмцэл өрнөж, 280 онд эл гурван улсыг нэгтгэн захирсан Зинь улс байгуулагдсанаар төгсгөл болсон юм. Ийнхүү Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.


Монгол хэл дээр,

978-99962-2-235-1

уран зохиол хятадын уран зохиол үргэлжилсэн үгийн зохиол