Нандинбилиг Г

Жүжгийг задлан шинжилж заан сургахуй Ред. С.Дулам - УБ Удам соёл 2013 - 135

ЭШФ Т 18248-18250, НХУУТ 55570

Энэхүү гарын авлага нь их, дээд сургуулийн утга зохиол судлаач, багш мэргэжлийн ангийн оюутнууд болон зохиолч, уран зохиолын багш, театр сонирхогч хэн бүхэнд жүжгийн зохиолыг ойлгож ухаарахад туслах суурь мэдлэгийг багтаасан бөгөөд суралцагчдын цогц чадамжийн хөгжлийг дэмжих хоёр үндсэн бүлэгтэй. Театр ба жүжгийн бүтвэр хэмээх эхний бүлэг нь театр судлал, утга зохиол судлал болон уран зохиолын багш мэргэжлээр төгсөх оюутнуудын ойлгож мэдсэн байх ёстой жүжгийн бичвэр болон дүр, үзэгдэл, харилцаа яриа, тайз засал зэрэг театрын бүтвэрүүдийг задлан шинжлэх онол арга зүйд чиглэж байна. Театр ба жүжгийн хөгжил гэсэн удаах бүлэг нь театрын жүжгийн судалгааны үндсэн гурван объект болох эмгэнэлт, хошин, драм гэсэн гурван зүйл жүжгийн хөгжлийн товч түүх болон бичвэрийг багтаасан байна.


Монгол хэл дээр,

978-99962-72-98-1

урлаг судлал жүжгийн урлаг яриа тайз засал эмгэнэлт жүжиг хошин жүжиг драм жүжиг