Галбаатар Л

Кибер гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх нь Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчдын мэргэжлийн сургалтанд зориулав Ред. Д.Батгэрэл - УБ МУИС пресс 2015 - 76

ЭШФ Б 23934-23935, НХУУТ 52336-52338, ХЗС 19695-19699, 20074

Улсын Их Хурлаас 2010 онд “ Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ыг шинэчлэн баталснаас хойш кибер гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар тодорхой ажлууд хэрэгжиж байна.Үүнд 2010 онд Засгийн газрын тогтоолоор баталсан “ Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг нэрлэж болох юм. Мөн 2013 онд Тагнуулын ерөнхий газрын даргын тушаалаар байгуулсан судлаачдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгээс “ Мэдээллийн аюулгүй байдлын тухай”,” Кибер аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн төслүүдийг боловсруулсан. Кибер гэмт хэргийн тухай Будапештын конвенц 2001 онд батлагдаж, 2004 онд хүчин төгөлдөр болсноос хойш кибер гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар сургалт, мэдээллийн арга хэмжээ олон улсын хэмжээнд идэвхижсэн.Энэ хүрээнд Европын зөвлөлийн Кибер гэмт хэргийн төслөөс 2009 онд шүүгч, прокуроруудад зориулсан кибер гэмт хэргийн асуудлаарх сургалтын үзэл баримтлалыг боловсруулж, 2010 онд шүүгчдэд зориулсан сургалтын гарын авлагын эхний хувилбарыг боловсруулж танилцуулсан. Энэхүү “ Кибер гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх нь” номыг Европын зөвөлийн боловсруулсан сургалтын үзэл баримтлал, гарын авлагад тулгуурлан эмхэтгэжээ.


Монгол хэл дээр,

978-99973-42-61-4

хууль эрх зүй гэмт хэрэг кибер гэмт хэрэг кибер гэмт хэргийг шийдвэрлэх нь