Химийн хорт болон аюултай бодисын ангилал, хаягжуулалтын нэгдсэн систем Эмхт. Н.Даваажав, Л.Жаргалсайхан Хян. Л.Жаргалсайхан - УБ МУИС-ийн хэвлэх 2016 - 117

ЭШФ Т 17872, 17873, БУУТ 22884-22886, 30071-30075; ГНОФ 3676-3680

Шинжлэх ухаан, технологи хурдацтай хөгжиж, аж үйлдвэржсэн сүүлийн зуун жилд химийн бодисын үйдвэрлэл, нэр төрөл, хэрэгцээ шаардлага жилээс жилд өсөн нэмэгдэж, үүнтэй уялдан химийн бодисоор байгаль орчин бохирдох, хүний эрүүл мэндэд хор нөлөөлөл үзүүлэх тохиолдлууд гарах боллоо. Химийн бодисын зохистой хэрэглээг бий болгож, түүний хор нөлөөллөөс хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалахад дэлхийн улс орнууд ихээхэн анхаарал хандуулан, хэд хэдэн гэрээ, конвенцийг гаргаад байна. Монгол улсад мөрдөгдөх химийн хорт болон аюултай бодисын ангилал болон уг ангиллыг ашиглахад шаардагдах мэдээлэл, нэр томъёо, тодорхойлолт, тайлбарыг шинэчлэн эмхэтгэл болгон гаргажээ. Энэхүү нэгдсэн систем нь химийн бодис бүрийг шинж чанар, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөгөөр нь цогц тодорхойлон, ангилалд хамруулж, ашиглах, хадгалах,тээвэрлэх, устгах үйл ажиллагааг товч, тодорхой хаяг шошго, тэмдэг тэмдэглэгээтэй болгож эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэн ажиллах боломжтой болж байна. Эмхэтгэлд Монгол улсад ашиглахыг хориглосон, хязгаарласан бодисын жагсаалтыг нэгтгэн оруулжээ.


Монгол хэл дээр,

978-99973-3-846-4

байгалийн шинжлэх ухаан химийн шинжлэх ухаан химийн хорт бодис химийн аюултай бодис