Содбаатар Я

Монголын уул уурхайн түүх Тэргүүн дэвтэр Хян. Ж.Болдбаатар - УБ Мөнхийн үсэг 2013 - 262

ЭШФ Т-17869-17871, НХУУТ 52306-52310; ГНОФ 1817, 1818

Нүүдэлчин Монголчууд эрт үеэс газар шороо эх байгалиа амь тавьж хайрлан хамгаалж, Монголын байгалийн баялгийг ашиглан хөлжих гэсэн гадаадын их гүрнүүдийн сонирхолыг хязгаарлан, эв зохицолыг ханган газар нутаг, эх байгалиа онгон дагшинаар нь бидний өнөө үед хадгалан үлдээж чадсан нь үнэн билээ. Энэхүү ном нь “Манжийн үеийн Монголын байгалийн баялаг ба монголчууд” (1890-ээд оноос 1911 он),”Богд хаант Монгол Улсын Засгийн газар ба ашигт малтмалын бодлого үйл ажиллагаа” (1911-1920 он),”Ардын засгийн газрын уул уурхайн бодлого, үйл ажиллагаа” (1921-1940 он) гэсэн гурван үндсэн бүлгээс бүрдэх бөгөөд Монголын уул уурхайн түүхэн үечлэлийг гарган, түүхэн цаг үе болгонд хамаарах архивын баримтуудыг эмхэтгэн оруулжээ. Уг ном нь Монголын түүхэн эдийн засаг судлалыг сонирхон үзэж буй судлаачид, уул уурхайн түүх, байгалийн баялгийн түүхийг сонирхогч мэргэжилтнүүд, оюутан, магистр, доктор, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч хүн бүхний хэрэгцээнд зориулжээ.


Монгол хэл дээр,

Монголын эдийн засгийн түүх уул уурхай байгалийн баялаг байгалийн нөөц уул уурхайн түүх, хөгжил