Ерөөл-Эрдэнэ Ч

Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалын судалгаа Ред. Г.Эрэгзэн - УБ Мөнхийн үсэг 2015 - 210

ЭШФ Т 17897-17899, НХУУТ 60875, 60876

Энэ бүтээлд 2000-2009 онд Монгол-Францын хамтарсан археологийн экспедицийн судалгаа хийсэн Архангай аймгийн Хайрхан, Эрдэнмандал сумдын нутагт орших Гол модны дурсгалт газрын судалгааг эх хэрэглэгдэхүүн болгосон Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалыг байршил, тархац, орших орчин, гадаад дотоод зохион байгуулалт, оршуулга ба тахилгын зан үйл, оршуулгын эд зүйлс зэрэг бүхий л талаас нь тодруулжээ.Ингэхдээ зөвхөн язгууртны булш төдийгүй түүнд холбогдох дагуул булш, тахилын байгууламж зэргийг хамруулжээ. Мөн түүнчлэн зарим онцлог олдвор, хэрэглэгдэхүүнийг Эртний Хятадын түүхэн сурвалжийн мэдээтэй харьцуулан үзэж, хүннү нар хөрш зэргэлдээ улс орнууд төдийгүй өрнө дахинтай соёлын хувьд хэрхэн харилцаж байсныг тодрууахыг хичээжээ.


Монгол хэл дээр,

978-99962-76-57-6

түүх эртний судлал хүннү оршуулгын зан үйл археологи