Ертөнцийн гурав Ред. Г.Сүлд-Эрдэнэ Эмхт. Л.Навчаа - УБ Адмон 2015 - 239

ЭШФ Т 17923-17925, НХУУТ 56538-56539

Уг бүтээл нь ертөнцийн гурвын судлагдахуун бүхий удиртгал, ертөнцийн гурвын түүвэр гэсэн хоёр бүлэгтэй, мөн үг хэллэгийн тайлбарыг хавсралтаар оруулсан. Ертөнцийн гурвын утга агуулга, хэлбэр бүтэц, хувилбар үүсэх тухай болон зарим улс орны гурвалсан шүлгийн онцлогийг соёл, сэтгэлгээтэй нь холбон тайлбарласан нь танин мэдэхүй, хэрэглээний болоод эрдэм шинжилгээний ач холбогдолтой. Монгол ардын 3000 гаруй ертөнцийн гурвыг багтаасан, хэрэглээний үүднээс гарчиг тус бүрийг цагаан толгойн үсгийн дарааллаар нэгтгэж, бүлэг болгон хуваасан. Түүвэрт гарч буй нутгийн аялгууны болон хэрэглээ нь багасаж хуучирсан үг хэллэгийн тайлбарыг хавсаргасан нь ертөнцийн гурвын утга агуулгыг ойлгож мэдэхэд илүү дөхөмтэй. Монголчуудын ахуй амьдрал, зан заншил, гурвалсан сэтгэлгээний илрэл болсон ертөнцийн гурвын судалгаа болон баялаг сантай нь танилцахыг хүссэн олон нийт, оюутан залуус, багш судлаач, хэн бүхэнд зориулсан.


Монгол хэл дээр,

978-99973-1-212-9

аман зохиол аман зохиол судлал ертөнцийн гурав ертөнцийн дөрөв