Домог Ред. Г.Сүлд-Эрдэнэ Эмхт. Б.Батцэцэг - УБ Адмон 2014 - 519

ЭШФ Т 17914-17916, НХУУТ 55968-55969

Энэхүү боть нь удиртгал хэсгээс гадна удам угсаатай холбоотой домог, түүхэн хүмүүсийн домог, газар нутаг, уул усны домог, хурдан хүлгийн домог, ардын дууны домог гэсэн 5 бүлгээс бүрдэнэ. Судалгааны буюу удиртгал хэсэгт домгийн үүсэл хөгжил, ёс уламжлал, онцлог шинж, өвөрмөц дүрслэл, ач холбогдол, зарим улс орны домгийн тухай оруулж өгсөн нь хүүхэд залуучуудад мэдлэг, мэдээллийг цогцоор нь өгөх болно. Мөн домгийг үлгэр болон домог үлгэрээс юугаараа ялгаатай болохыг тайлбарласан. Уг ботид дүр дүрслэл, үзэл санаа зэргийг харгалзан үзэж 500 гаруй монгол домгийг түүвэрлэн оруулснаас гадна газар усны тухай домог тус бүрт аль аймагт байдгийг нь дурдсан тул аялагч, жуулчдад хөтөч болох төдийгүй хэн бүхэнд танин мэдэхүйн ач холбогдолтой. Домогт гарч буй нутгийн аялгууны болон хуучны, хэрэглээ нь багассан үг хэллэгийн тайлбарыг хавсаргасан нь домгийн утга агуулгыг ойлгож мэдэхэд дөхөмтэй. Хэсэг бүлэг хүмүүст бус түүхт хүмүүс, ардын дуу хуур, газар нутгийихаа уул усны домог түүхийг сонсож ойлгох, монгол домгоо мэдэхийг хүссэн хүүхэд багачууд, оюутан залуус, эрдэмтэн багш гээд ер хэн бүхний ширээний ном болох юм.


Монгол хэл дээр,

978-99973-1-133-7

аман зохиол аман зохиол судлал домог монгол домгийн онцлог домгийн дүр, дүрслэмж