Ерөөл магтаал Ред. Г.Сүлд-Эрдэнэ Эмхт. П.Оюунгэрэл - УБ Адмон 2015 - 456

ЭШФ Т 17929-17932, НХУУТ 55964-55965

Уг бүтээл нь удиртгал, түүвэр, үг хэллэгийн тайлбар гэсэн хэсгүүдтэй бөгөөд монгол ардын 200 гаруй ерөөл магтаалыг сэдэв агуулгаар тус тус ангилан оруулжээ. Судалгааны удиртгал хэсэгт монгол ардын ерөөл, магтаалын гарал үүсэл, агуулга бүтэц, дүрслэх арга, ерөөл магтаал хэлэх дэг, тэдгээрийн ач холбогдол болон зарим улс орны ерөөл, магтаалын тухай судлан оруулсан нь танин мэдэхүй, хэрэглээний болоод эрдэм шинжилгээний ач холбогдолтой. Монгол ардын ерөөл, магтаалаар дамжуулан хүмүүсийн сэтгэлгээ, ажил хөдөлмөр, ард түмний зан үйл, ёс заншил, аливаа юмны шинж байдал, ан амьтан, мал сүрэг гэх мэт монгол ахуйн тухай болон түүний учир зүйг танин мэднэ. Ерөөл, магтаалын учир зүйг илүү ойлгомжтой болгохын тулд түүнд гарч буй хуучин болон нутгийн аялгууны зарим үг хэллэгийг тайлбарлан хавсаргасан. Монгол ардын аман зохиолын энэ төрлөөс монголын нийгэм болоод ахуй амьдралтай танилцах, соёл түүхээ танин мэдэж хөгжүүлэх хүсэлтэй уншигч, сонирхогч, судлаач хэн бүхэнд зориулжээ.


Монгол хэл дээр,

978-99973-1-247-1

аман зохиол аман зохиол судлал ерөөл магтаал гадаад улс орны ерөөл мөгтөөл